Алсын хараа

Дэлхийд гайхагдах Япон хүмүүжлээр
Дэлхийд тэргүүлэгч Америк хөтөлбөрөөр
Дэлхийд өрсөлдөх Монгол хүнийг бид бэлдэнэ

САКУРА ОЛОН УЛСЫН СУРГУУЛЬ

Дэлхийд алдар нэрээ цуурайтуулсан, өв тэгш боловсролтой
шинэ зууны иргэдийг бэлтгэнэ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бидний эрхэм зорилго нь суралцагч нарынхаа оюун ухаан, бие бялдар, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэхүйц сургалтын орчинг бүрдүүлж, дэлхийд тэргүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг мэргэжлийн боловсон хүчний хамт үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллах замаар Дэлхийд өрсөлдөх чадамж бүхий Монгол иргэнийг бэлтгэхэд оршино.

Гэгээн Сакура чамдаа

Яргуйхан насны билэгдэл 
Ягаахан Сакура минь ургаарай, ургаарай 
Хөөр баярыг бэлэглээд 
​Хонгорхон дэлбээгээ дэлгээрэй, дэлгээрэй

Сургуулийн тухай

Сургуулийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах

Олон улсын хөтөлбөр

Сурагч солилцоо, сургалтын төлбөрийн тэтгэлэг

20 төрлийн дугуйлан

Хичээлээс гадуурх 20 төрлийн дугуйланд сурагчдаа хамруулдаг

Сурагчийн булан

Сурагч нэвтэрснээр дүнгийн мэдээлэл авах

Сакура Олон Улсын Сургуулийн БЭЛТГЭЛ АНГИЙН СУРАГЧДЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ ӨНӨӨДӨР амжилттай болж өндөрлөлөө.

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Алхам Алхмаар” хөтөлбөртэй хамтран “Хамтдаа сурцгаая” бэлтгэл бүлгийн хөтөлбөр сургалт нь Монголд байхгүй цорын ганц гэж хэлж болохуйц сургалт бөгөөд эцэг эх хүүхдүүдтэйгээ хамт суралцаж хүүхэдтэйгээ ажиллах арга барил эзэмшдэг. Ингэснээр хүүхэд хөгжихийн зэрэгцээ гэр бүлийн бүх гишүүд зэрэг хөгждөгөөрөө давуу талтай билээ.  Сурагч хүүхдүүд маань бүтээлийн үзэсгэлэн гаргаж, биеийн тамирын дасгал хийн, Япон, Англи, Монгол хэл дээр Сакура сургуулийнхаа сүлд дууг дуулж үзүүллээ.  Тайлант өдөрлөг маань өртөөчилсөн, сонирхолтой хэлбэрээр явагдсан нь хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн сайхан үйл явдал боллоо. Тайлант өдөрлөгийн төгсгөлд, эцэг эхчүүд, хүүхдүүдэд батламж гардуулж ирэх хичээлийн жилдээ эргэн уулзахын ерөөл тавиад 5 сарын 3нд болох ХАВРЫН БАЯРтаа урьсан билээ. Нийт бяцхан сурагчдадаа цаашдынх нь сурлагад өндөр амжилт, амьдралынх нь зам гэгээн байхыг хүсье!  

Дэлгэрэнгүй
Тавтай морил

Сакура Олон Улсын Сургуулийн

Монгол орныхоо ирээдүйн иргэнийг сургаж, хөгжүүлж, төлөвшүүлэх их үйлсэд 1999 оноос эхлэн хүчин зүтгэж буй Сакура сургуулийнхаа нийт хамт олны нэрийн өмнөөс төгсөгчид, суралцагсад, эцэг, эхчүүд болон элсэн суралцахыг хүсэж буй эрхэм та бүхэнтэй мэндчилж буйдаа баяртай байна. Манай хамт олон эцэг, эхчүүдтэй ойр дөт харилцан, байгаль дэлхий, эцэг эхээ хайрлан хүндэлдэг, монгол зан заншил, өв уламжлалаа дээдэлдэг шинэ зууны шилдэг иргэдийг сургаж, эрдмийн замд хөтлөх их үйлсийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна

Дэлгэрэнгүй

Сургуулийн байршил

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Богд уулын бэл, хатан туулын хөвөөнд Улаанбаатар хотын хамгийн утаа багатай бүсэд шинэ сургуулийн барилгаа амжилттай дуусгаж, сурагч хүүхдүүдээ хүлээн авч байна

Хаяг:

Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам 306, Яармаг, Хүннү Моллын зүүн талд, Сакура Сургууль Улаанбаатар хот, Монгол улс

Сургуулийн автобус

15 жилийн туршлагатай, чадварлаг, найдвартай жолооч нар таны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, сургуулийн автобусаар үйлчилдэг

Автобусны чиглэл

  • Саппоро
  • Жуков
  • Зайсан
Сакура Олон Улсын Сургуулийн

Төгсөгчид

image

Х. Арвис

image

Ч. Өнөболд

image

К. Эрика

image

Х. Энхжин

image

М. МӨНХЖАРГАЛ

image

Д.ДОЛГИОН

image

П. МӨРӨН

image

Б. Хулан

ЗӨВ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШИХӨД САКУРА СУРГУУЛИЙН МИНЬ ҮҮРЭГ ГАВЬЯА ИХ

2006 онд Сакура сургуулиа төгсөж, 2009 онд “Соёл-Эрдэм” дээд сургуулийг дүүргэсэн. 2010-2017 онд Монцамэ агентлагийн “Монгорү Цүүшин” сонинд мэргэжилтэн, эрхлэгчээр ажилласан. Одоо Япон улсын Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн магистрант төдийгүй МҮОНРТ-ийн Токио хот дахь тусгай сурвалжлагчаар томилогдон ажиллаж байна. 2005 онд Японд дунд сургуулиа ч төгсөж Улаанбаатарт ирээд аль сургуульд үргэлжлүүлэн суралцах талаар гэр бүлийн хурал болов. Тухайн үед Монгол-Япон хоёр улсын харилцаа өнөөгийх шиг байсангүй. Япон хэл заадаг сургууль ч цөөн байв. Нэлээд хайсны эцэст Сакура бүрэн дунд сургуулийг сонгосон. Элсэн орсон эхний өдрөөс япон сургалтын орчин, японд суралцаж байгаад монголдоо ирсэн сурагчидтай нөхөрлөж, хэлээ мартах нь бүү хэл илүү сайн сурч өдий хүртэл нэгэн амьдралын минь “түшиг” болсонд талархаж явдаг билээ.

ДҮҮ НАРТАА ХАНДАЖ “ХЭЛТЭЙ БОЛ ХӨЛТЭЙ” ГЭДЭГ ҮГИЙГ ХЭЛМЭЭР БАЙНА

Миний ээж эмчийн мэргэжилтэй. Нийслэлийн 1-р сургуулийг Ж.Амраа багшийн /Сакура сургуулийг үүсгэн байгуулагч/ ангид төгссөн. Их чамбай, хатуу шаардлага тавьдаг болохоор нь ч тэр үү ээж минь намайг Сакура сургуульд оруулж, Амраа багшид даатгаж өгч байв. Би англи хэлний хичээлдээ сонирхолтой, мэдлэгийн түвшингээрээ ангийнхнаасаа арай илүү байсан болоод ч тэр үү хичээл дээрээ үе үе үймүүлдэг байлаа. Биднийг сургуулиа төгссөнөөс хойш манай сургууль сурагчдынхаа хэлний мэдлэгийн түвшингээр нь групп болгож хичээллүүлдэг болсон гэсэн. Энэ нь сурагч бүрийн мэдлэг, чадварт эерэг нөлөөтэй. Миний хувьд Сакура сургуулийг төгсөхдөө ЭЕШ-д англи хэлээр 800 оноо авч MIU-д элсэн орж амжилттай суралцаж төгссөн. Үүний дараа АНУ-ын Чикаго хотын Технологийн Илинойсийн дээд сургуулийн Мэдээллийн технологийн ангийг төгссөн. Одоо олон улсын CSG компанид инженерээр ажиллаж байна. “Хэлтэй бол хөлтэй” гэдэг үгийг дүү нартаа хэлмээр байна.

БАГШ НАР МИНЬ БИДЭНД БҮХ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛЖ, СУРГУУЛЬ МААНЬ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАТАЙ БҮХНЭЭР ХАНГАЖ БАЙСАН...

Миний бие 2014 онд Сакура сургуулиа төгсөөд, одоо СЭЗДС-д суралцаж байна. Манай ангийн Б.Ганди, Б.Хулан, Э.Марал нарын найзууд маань энд хамт суралцаж байгаа нь Сакура сургуулийн математикийн сургалтын чанартай салшгүй холбоотой гэж боддог. Г.Алтанцэцэг багш маань манай ангийг 5 жилийн турш залж чиглүүлж, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөсний ачаар манай ангийнхан бие биеэ дэмжсэн эвсэг хамт олон болж, өдгөө гадаад дотоодын нэр хүндтэй их сургуулиудад дор бүрнээ хичээн суралцаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, өндөр оноо авсныг минь сургуулийн удирдлагууд маань үнэлж, намайг болоод Хулан, Марал, Дамдинхүү нарын төгсөгчдөө тус тус нэг сая төгрөгөөр урамшуулж билээ. Одоо ч гэсэн сургууль маань багш, удирдлагууд үргэлж бидний талд зогсож, тусалж дэмжсээр л байгаа. Бид сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг хичээх болно.

ДҮҮ НАРТАА ЦАГ ХУГАЦАА ЭРГЭЖ ОЛДОХГҮЙ ГЭДГИЙГ САНАЖ, ЦАГИЙГ ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ, ХИЧЭЭГЭЭРЭЙ ГЭЖ ЗАХИЯ!

Японд суралцах хүсэлдээ хөтлөгдөн Сакура сургуульд орж, 2012 онд төгссөн. Улмаар Соёл эрдэм дээд сургуульд элсэн, 2 жилийн дараа Сакура сургуультай хамтран ажилладаг Нийгата мужийн Нагаокагийн Их сургуульд элссэн. Сакура сургууль маань 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломж олгосонд баярладаг. Их сургуульд багш нар японоор лекц уншиж, бид бие даах ажлаа японоор хийж чадаж байсан нь бидний Сакура сургуульд суралцсан хэлний түвшинтэй холбоотой гэж бодож явдаг. Би их сургуульд суралцах үедээ хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж, нэгдүгээр түвшний шалгалтад тэнцэж, Ёнэяма ротарийн нэрэмжит тэтгэлэгт (сарын 1300 ам.доллар) хамрагдсан. Мөн Нийгата мужийн эмэгтэй гадаад оюутнуудын Япон хэл дээрх илтгэлийн уралдаанд түрүүлсэн.

СУРГУУЛИЙН МААНЬ ОЛОН ТӨГСӨГЧ ДЭЛХИЙН НЭР ХҮНДТЭЙ ИХ ДЭЭД СУРГУУЛИЙГ ТӨГССӨН

Би Сакура сургуулийн 2011 оны төгсөгч. Сургуулиа төгсөөд БНСУ-ын Сүншил дээд сургуулийн хэлний бэлтгэлд хамрагдаж, 2012-2017 онд БНСУ-ын Инчеон дээд сургуулийг барилгын архитектурч мэргэжлээр төгссөн. Одоо магистрт сурахаар бэлдэж байна. Хэдэн жилийн өмнө Сакура сургуулиа төгссөн хэдий ч манай сургуулийн дээд, доод ангийн төгсөгчид одоо болтол найз нөхдийн нандин холбоогоо таслахгүй, бие биендээ анхаарал тавьж, тусалж байдаг нь биднийг хамт олонч, нээлттэй, нөхөрсөг харьцаатай, бие даасан хувь хүн болгож төлөвшүүлсэн САКУРА сургуулийн маань ач буян гэж боддог. Харийн оронд ганцаараа сурч боловсорч, амьдрах бие даах чадварыг манай САКУРА сургуулийн сургалт хүмүүжлийн ажил болон хичээлээс гадуурх дугуйлан секц, зохиогдож буй үйл ажиллагаа бидэнд олгосонд талархаж явдаг.

Олон улсын хэмжээний мастер болсоны дараа сургуулийнхан маань хүлээж авсан мөчийг мартдаггүй

Би Сакура сургуулиа 2014 онд төгсөөд, Хүмүүнлэгийн Ухааны сургуульд элсэн орсон. Одоо Австралид Төв Күенсландын Их сургуульд бизнес менежментийн ангид суралцаж байна. Манай сургуулийн багш нар сурагчдынхаа авьяас сонирхлыг нээн хөгжүүлэхэд маш их анхаардаг байсан. Тийм болохоор би хичээлээс гадуур мото спортоор хичээллэх боломжтой байсандаа баярлаж явдаг. Дунд сургуульд байхдаа Мотокроссын Улсын аварга, Ази тивийн олон улсын уралдааны хүрэл медаль, Оросын Холбооны Улсын зүүн Сибирийн аварга, Буриад болон Ангарскийн аварга болж, Олон Улсын хэмжээний мастер болсон. Манай сургуулийнхан намайг нижгэнэсэн алга ташилтаар хүлээн авсан тэр мөчийг одоог хүртэл дурсаж явдаг.

Олон улсын хэмжээний мастер болсоны дараа сургуулийнхан маань хүлээж авсан мөчийг мартдаггүй

Би Сакура сургуулиа 2014 онд төгсөөд, Хүмүүнлэгийн Ухааны сургуульд элсэн орсон. Одоо Австралид Төв Күенсландын Их сургуульд бизнес менежментийн ангид суралцаж байна. Манай сургуулийн багш нар сурагчдынхаа авьяас сонирхлыг нээн хөгжүүлэхэд маш их анхаардаг байсан. Тийм болохоор би хичээлээс гадуур мото спортоор хичээллэх боломжтой байсандаа баярлаж явдаг. Дунд сургуульд байхдаа Мотокроссын Улсын аварга, Ази тивийн олон улсын уралдааны хүрэл медаль, Оросын Холбооны Улсын зүүн Сибирийн аварга, Буриад болон Ангарскийн аварга болж, Олон Улсын хэмжээний мастер болсон. Манай сургуулийнхан намайг нижгэнэсэн алга ташилтаар хүлээн авсан тэр мөчийг одоог хүртэл дурсаж явдаг.

АЖИЛ ХЭРЭГЧ, БҮТЭЭЛЧ ДАДЛЫГ САКУРА СУРГУУЛЬ МИНЬ НАДАД ТӨЛӨВШҮҮЛЖЭЭ

2007 онд Сакура сургуулиа онц дүнтэй дүүргэж, ЮНЕСКО-гийн нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын уралдаанд амжилттай оролцож, дэд байрын шагнал хүртсэн билээ. Сургуулиа төгсөөд БНХАУын Шанхай хотын Хуа Дун Ли Гун их сургуульд маркетинг, менежментийн чиглэлээр суралцсан. Хятад, Хонг Конг, Швед, Англи улсуудад мэргэжлээрээ ажилласны дараа, эх орондоо ирээд байна. Олон улсад эзэмшсэн туршлагаа эх орондоо ажил хэрэг болгох зорилгоор 2015 онд маркетинг, брэндингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “INBOUND” мэргэшсэн агентлагийг үүсгэн байгуулсан. Өдгөө 20 гаруй салбарын B2B, B2C бизнесүүдэд зөвлөх үйлчилгээ хүргэн, амжилттай ажиллаж байна. Энэ амжилтын минь эх суурийг тавьж өгсөн Сакура сургуульдаа насан туршдаа талархаж явах болно.

image
image
image
image
image
image
image
image
Мэдээ мэдээлэл

Онцлох Мэдээ

2019-04-23 16:59:30

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Алхам Алхмаар” хөтөлбөртэй хамтран “Хамтдаа сурцгаая” бэлтгэл бүлгийн хөтөлбөр сургалт нь Монголд байхгүй цорын ганц гэж хэлж болохуйц сургалт бөгөөд эцэг эх хүүхдүүдтэйгээ хамт суралцаж хүүхэдтэйгээ ажиллах арга барил эзэмшдэг. Ингэснээр хүүхэд хөгжихийн зэрэгцээ гэр бүлийн бүх гишүүд зэрэг хөгждөгөөрөө давуу талтай билээ.  Сурагч хүүхдүүд маань бүтээлийн үзэсгэлэн гаргаж, биеийн тамирын дасгал хийн, Япон, Англи, Монгол хэл дээр Сакура сургуулийнхаа сүлд дууг дуулж үзүүллээ.  Тайлант өдөрлөг маань өртөөчилсөн, сонирхолтой хэлбэрээр явагдсан нь хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн сайхан үйл явдал боллоо. Тайлант өдөрлөгийн төгсгөлд, эцэг эхчүүд, хүүхдүүдэд батламж гардуулж ирэх хичээлийн жилдээ эргэн уулзахын ерөөл тавиад 5 сарын 3нд болох ХАВРЫН БАЯРтаа урьсан билээ. Нийт бяцхан сурагчдадаа цаашдынх нь сурлагад өндөр амжилт, амьдралынх нь зам гэгээн байхыг хүсье!  

Онцлох Мэдээ

2019-04-19 07:14:27

Hippo Олон Улсын англи хэлний олимпиад нь 2013 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд энэ жилийн Vll олимпиадад Сакура Олон Улсын сургуулиас нийт 27 сурагч өөр өөр түвшинд амжилттай оролцлоо. Манай сургуулийн 11А ангийн сурагч М.Буяннэмэх тус олимпиадын lV түвшинд шалгарч Итали улсын Венец хотод зохион байгуулагдах эцсийн шатны уралдаанд, Дэлхийн улс орнуудын шалгарсан сурагчидтай өрсөлдөхөөр болсон сайхан мэдээг хүргэхэд таатай байна. " Hippo" ОУ-ын олимпиадад оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж М.Буяннэмэхдээ улам их амжилт гаргахыг нийт Сакурачуудынхаа нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье!

Онцлох Мэдээ

2019-04-19 04:51:32

Энэ сарын 06-17-ныг хүртэлх өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан уг тэмцээнд Монгол, Индонез, Вьетнам, Филиппин, Өмнөд Солонгос, Малайз, Хонгконг улсын 90 гаруй шатарчин оролцсоноос шилдэг хоёр эрэгтэй шатарчин “Дэлхийн цом”-д оролцох эрх, шилдэг нэг эмэгтэй шатарчин “Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээний эрхийг авлаа. Оюуны ноён оргил шатрын спортын тамирчдадаа баяр хүргэж, сургуулийн захиргаа болон сурагчдынхаа өмнөөс шатрын багш Б.Мөнгөнтyyлдаа спортын өндөр амжилт хүсэж, сайн сайхныг ерөөе!

Зарлал

2019-03-27

Сүүлийн жилүүдэд манай улсын боловсролын салбарт хувийн сургуулиуд ихээр байгуулагдаж байгаа бөгөөд тэр тусмаа бага дунд боловсролын хувьд хувийн сургуулиудын эзлэх хувь болоод нийгмийн үнэлэмж харьцангуй өндөр болж байна. Үүнийг дагасан бага дунд боловсролын тогтолцооны тэлэлт бий болсоны нэгэн  жишээ бол 20 жилийн түүхтэй Сакура Олон Улсын сургууль юм. Өнөөдөр Сакура Олон Улсын сургууль нь 20 жилийн ойн босгон дээр их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Богд уулын бэл, хатан туулын хөвөөнд Улаанбаатар хотын хамгийн утаа багатай бүсэд шинэ сургуулийн барилгаа амжилттай дуусгаж, сурагч хүүхдүүдээ хүлээн авч байна.  Сакура Олон Улсын сургууль нь Англи хэл, Япон хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд Англи Япон хэлний сургалтыг мэргэжлийн гадаад багш нар удирдан явуулдаг. Мөн Япон Улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддагаараа онцлогтой. Сакура Олон Улсын сургууль суралцагч нарынхаа оюун ухаан, бие бялдар, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэхүйц сургалтын орчинг бүрдүүлж, дэлхийд тэргүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг, мэргэжлийн боловсон хүчний хамт үе шаттайгаар нэвтрүүлэх ажиллах замаар Дэлхийд өрсөлдөх чадамж бүхий Монгол хүнийг бэлдэхийг зорин хичээж ажиллаж байна. Хүүхдийн зөв төлөвшил хүмүүжилд эрдэм мэдлэг, шинжлэх ухаанаас гадна спорт, урлаг чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс Сакура Олон Улсын сургууль суралцагч нартаа зориулж,  сүүлийн үеийн стандарт шаардлагыг хангасан спорт заал, урлагийн танхим болон бусад зураг, бүжиг, шатрын танхим, IQ сургалт гэх мэт бүхий л төрлийн сургалт, дугуйлангуудад хамруулан ажилладаг. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, нийгэмд тустай хөдөлмөрөөр хүүхдүүдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд голлон анхаарч ажилладаг.