Ерөнхий мэдээлэл

school-edited.jpg

Сакура олон улсын сургууль 40 гаруй багш сурган хүмүүжүүлэгчтэйгээс зөвлөх багш 4, доктор 1, магистр 7, тэргүүлэх зэрэгтэй 5, заах аргач 4, гадаадын 5 багш ажиллаж байна.

Бид сургалтынхаа чанар, үр дүнг дээшлүүлэхийн тулд багш нараа мэдээлэл зүй, заах арга, англи, япон хэлний сургалтад тогтмол хамруулдаг. Мөн Япон улсад мэргэжил дээшлүүлж, туршлага судлуулдаг.

Сургалтын хөтөлбөр, шалгалт, бүртгэл, мэдээлэл, хэрэглэгдхүүнээ цахим системээр бэлтгэдэг нь дүүргийн болон хувийн хэвшлийн сургуулийн захирлууд, Нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудаас өндөр үнэлгээ авсан.

Мэндчилгээ

Сүүлийн жилүүдэд манай улсын боловсролын салбарт хувийн сургуулиуд ихээр байгуулагдаж байгаа бөгөөд тэр тусмаа бага дунд боловсролын хувьд хувийн сургуулиудын эзлэх хувь болоод нийгмийн үнэлэмж харьцангуй өндөр болж байна. Үүнийг дагасан бага дунд боловсролын тогтолцооны тэлэлт бий болсоны нэгэн жишээ бол 20 жилийн түүхтэй Сакура Олон Улсын сургууль юм.Энэхүү арвин түүхтэй Сакура Олон Улсын суруулийнхаа нийт хамт олны нэрийн өмнөөс төгсөгчид, суралцагсад, эцэг, эхчүүд болон элсэн суралцахыг хүсч буй эрхэм та бүхэнтэй мэндчилж буйдаа баяртай байна. Эдүгээ 20 жилийн ойн босгон дээр Сакура Олон Улсын сургууль нь их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Богд уулын бэл, хатан туулын хөвөөнд Улаанбаатар хотын хамгийн утаа багатай бүсэд шинэ сургуулийн барилгаа амжилттай дуусгаж, сурагч хүүхдүүдээ хүлээн авч, үйл ажиллагаагаа жигдрүүлээд байна.

Сакура Олон Улсын сургууль нь Англи хэл, Япон хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд Англи Япон хэлний сургалтыг мэргэжлийн гадаад багш нар удирдан явуулдаг. Мөн Япон Улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддагаараа онцлогтой. 

Сакура Олон Улсын сургууль суралцагч нарынхаа оюун ухаан, бие бялдар, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэхүйц сургалтын орчинг бүрдүүлж, дэлхийд тэргүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг, мэргэжлийн боловсон хүчний хамт үе шаттайгаар нэвтрүүлэх ажиллах замаар Дэлхийд өрсөлдөх чадамж бүхий Монгол хүнийг бэлдэхийг зорин хичээж ажиллаж байна. 

Хүүхдийн зөв төлөвшил хүмүүжилд эрдэм мэдлэг, шинжлэх ухаанаас гадна спорт, урлаг чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс Сакура Олон Улсын сургууль суралцагч нартаа зориулж, сүүлийн үеийн стандарт шаардлагыг хангасан спорт заал, урлагийн танхим болон бусад зураг, бүжиг, шатрын танхим, IQ сургалт гэх мэт бүхий л төрлийн сургалт, дугуйлангуудад хамруулан ажилладаг. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, нийгэмд тустай хөдөлмөрөөр хүүхдүүдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд голлон анхаарч ажилладаг.

Эх орныхоо нэрийг тив дэлхийн тавцанд өндөрт өргөх, олон олон чадварлаг залуус, үе үеийн манлайлагчдын бэлтгэх зорилгын төлөө өөрийн мэдлэг оюун, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй үе үеийн багш, ажилчдынхаа өмнөөс ТА БҮХЭНД чин сэтгэлийн мэнд дэвшүүлье. Эрдэм дэлгэрэхийн бэлгэдэл Сакура цэцгээр овоглосон манай сургуулийн үүд хаалга та бүхний өмнө үргэлж нээлттэй байх болно.

Сакура Олон Улсын сургуулийн ТУЗ-ийн дарга Т.БАЯСГАЛАН

Эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго нь суралцагч нарынхаа оюун ухаан, бие бялдар, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэхүйц сургалтын орчинг бүрдүүлж, дэлхийд тэргүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг мэргэжлийн боловсон хүчний хамт үе шаттайгаар нэвтрүүлэн ажиллах замаар Дэлхийд өрсөлдөх чадамж бүхий Монгол иргэнийг бэлтгэхэд оршино.

Алсын хараа

Дэлхийд гайхагдах Япон хүмүүжлээр
Дэлхийд тэргүүлэгч Америк хөтөлбөрөөр
Дэлхийд өрсөлдөх Монгол хүнийг бид бэлдэнэ

世界に誇れる日本の教育と
世界最先端のアメリカ教育カリキュラムによって
世界に匹敵するモンゴル人を育成します。

We offer world’s leading American education,
world famous Japanese manner and discipline to prepare
to educate Mongolians who will compete in the world.

Сүлд дуу

Яруу найрагч Т.Сэнгэдорж
Академич, МУИС-ийн тэргүүлэгч профессор,
Хууль зүйн Шинжлэх Ухааны доктор

Xөгжмийн зохиолч Л.Галмандах
Монголын хөгжмийн Зохиолчдын
Эвлэлийн шагналт,
Монгол Улсын Гавьяат багш агсан


Яргуйхан насны билэгдэл
Ягаахан Сакура минь ургаарай, ургаарай
Хөөр баярыг бэлэглээд
Хонгорхон дэлбээгээ дэлгээрэй, дэлгээрэй
    Энхрийхэн цэцэг минь
    Чамдаа бид хайртай
    Эрхэл энэ л нас минь
    Чамтай дэндүү адилхан
Цовоохон насны билэгдэл
Цагаахан Сакура минь ирээрэй, ирээрэй
Хайр баярыг бялхуулан
Халуун дурсамжаа өгөөрэй, өгөөрэй
Дахилт:
Танхилхан насны билэгдэл
Анхилхан Сакура минь бүжээрэй, бүжээрэй
Гэгээн эрдэмд дууданхан
Гэрэлт ирээдүйг авчраарай, авчраарай

Үнэт зүйлс

Сургуулийн бүрэлдэхүүнд харьяалагдан ажиллаж байгаа ажилтан бүр дараах үнэт зүйлийг өдөр тутамдаа эрхэмлэж зарчимаа болгож ажиллана.

  • Сэйри - Хүн бүр ажлаа эмх цэгцтэй зөв зохион байгуулах
  • Сэйтон – Хийж байгаа ажил бүртээ нягт нямбай хандах
  • Сэйсо – Ажлын орчноо цэвэр, цэмцгэр байлгах
  • Сэйкэцү – Өөрийн ажил үүргээ хэвшүүлж, өөрийн болгох
  • Шицэкү – Дээрх зарчмыг алхам тутамдаа баримтлаж, зуршил болгох
Сакура Олон Улсын Сургуулийн

Давуу тал

ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, НОГООН СУРГАЛТЫН ОРЧИН

Таны хүүхдийг эрүүл чийрэг хүн болгон төлөвшүүлэхэд сургуулийн орчны цэнгэг агаар, ногоон байгаль, илчлэг сайтай хоол хүнс гол үүрэгтэй. Манай сургууль Туул голын эрэг дээр цэвэр агаар, ногоон бүсэд байрлалтайгаас гадна сурагчдад өглөө, өдөр, үдийн халуун хоол, цайгаар үйлчилж байгаа нь тэдний идэвхтэй, хичээнгүйлэн суралцах нөхцлийг бүрдүүлдэг.

АНГЛИ, ЯПОН ХЭЛНИЙ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТ

Сурагчид маань нэгдүгээр ангиасаа эхлэн англи, япон хэлийг хослуулан үздэг. Тухайн сурагчийн хэлний мэдлэгийн түвшингээр групп болгон хичээллэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, унаган англи, япон хэлтэй сурагчид ч, гадаад хэлийг анхлан судалж буй сурагчид ч тус тусын түвшинд таарсан агуулгыг судлах болно.

ЕРӨНХИЙ ЭРДМИЙН БҮХ ХИЧЭЭЛИЙГ СТАНДАРТААС ДЭЭГҮҮР ТҮВШИНД

Сурагчид маань нэгдүгээр ангиасаа эхлэн англи, япон хэлийг хослуулан үздэг. Тухайн сурагчийн хэлний мэдлэгийн түвшингээр групп болгон хичээллэдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, унаган англи, япон хэлтэй сурагчид ч, гадаад хэлийг анхлан судалж буй сурагчид ч тус тусын түвшинд таарсан агуулгыг судлах болно..

20 ТӨРЛИЙН ДУГУЙЛАН, КЛУБ

Сурагчдынхаа сонирхолд тулгуурлан сургууль дээрээ 20 төрлийн дугуйлан хичээллүүлж, тэдний авьяас чадвар, бие бялдарыг хөгжүүлдэг. Дугуйлангийн үнэ нь сургалтын төлбөрт багтсан байдгаараа онцлогтой.

ЯПОНД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖ

Төгсөгчид маань Японы их, дээд сургууль, коллежид 100 хүртэлх хувийн тэтгэлгээр суралцах боломжтой. Мөн “Сурагч солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд жил бүр сурлагын амжилт гаргасан сурагчдыг Японы ахлах болон дунд сургуульд гурван сараас нэг жил хүртэлх хугацаагаар суралцуулдаг.

АНГИ ДҮҮРГЭЛТ: 22-25 СУРАГЧ

Нэг ангид дунджаар 22-25 сурагч хичээллэдэг нь нэг багшид 7.2 сурагч ногддог буй юм. Энэ нь улсын сургуультай харьцуулахад багш нар сурагч нэг бүртэй тулж ажиллах хүртээмж нь тав дахин илүү үзүүлэлт.

Сакура Олон Улсын Сургуулийн

Түүхэн товчоо

2004

Гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Сакура бүрэн дунд сургууль болж өргөжсөн

2005

Анхны төгсөлтөө хийж, төгсөгчдөө 50 хувийн тэтгэлэгтэй Япон улсад суралцуулж эхэлсэн

2006

БСШУЯ, Монголын Сурагчдын Холбооны “Хүүхдэд ээлтэй сургууль” цол өргөмжлөлөөр шагнуулсан.

2007

Олон улсын хүүхдийн Найрамдал төвд “Налгар Найрамдал” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.

2007

Англи хэлний түвшин тогтоох шалгалтад (JLPT) сурагчдаа хамруулж эхэлсэн.

2007

Япон дахь зуны сургалт, аяллыг зохион байгуулж эхэлсэн.

2010

“Соёмбоо дээдэлсэн хамт олон” цол өргөмжлөлөөр шагнуулсан.

2012

Нийгэмд стандарт хэвшүүлэх сангийн “Топ стандарт” сургууль цол хүртсэн.

2014

“Жобби” цахим систем хэрэгжүүлж, нийслэлийн “Шилдэг цахим сургууль”-аар шалгарсан.

2014

Зайсан дахь шинэ байранд үйл ажиллагаагаа эхлүүлсэн.

2015

Ахлах ангийн бүх сурагч Япон дахь зуны дадлага, сургалтад хамрагддаг болсон.

2015

Сургалтын хөтөлбөрт усан бассейны хичээл, геометр, IQ-гийн хичээлүүд нэмэгдсэн.

2016

“Сакура” сайн үйлсийн аянаар 150 км-ийн бартаат замын дугуйн аялал Sakura Cycling Challenge (SCC) зохион байгуулсан.

2016

Ахлах ангийн сурагчид Японы сурагч солилцооны хөтөлбөрт жил бүр хамрагддаг болсон.

2017

Үндэсний цэцэрлэгт хүрэээлэнд “Сакура төгөл” байгуулж, 300 гаруй мод, 7000 цэцэг тарьсан.

2017

Англи хэлний олон улсын “Grape seed” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

2018

Олон Улсын MHA хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.

2018

Сакура Олон Улсын сургууль болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.

2019

Сургуулийн 20 жилийн ойгоо угтаж их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж Сакура Олон Улсын сургуулийн шинэ барилгаа ашиглалтанд оруулж, сурагч хүүхдүүдээ хүлээн аваад байна.

2004

2019