ОЮУН УХААНЫ ӨНДӨР ЧАДАМЖТАЙ, ИРЭЭДҮЙН ИРГЭД

  • Сэтгэн бодох чадвар хурдтай бөгөөд далайцтай
  • Бие даан суралцах чадвар, бүтээлч сэтгэлгээтэй
  • Сониуч, өсөн дэвжих, хөгжих чадвартай

МОНГОЛ ХЭЛНИЙ УНШИХ, ЦЭЭЖЛЭХ, БИЧИХ ЧАДВАР

  • Зөв, хурдан, ухамсартай, уран унших чадварыг ганцаар, хосоор, багаар, анги нийтээр унших аргуудтай хослуулан эзэмшүүлнэ.
  • Унших чадвар улсын түвшингээс 50-100 хувь өндөр байдаг. Тухайлбал, 1-р ангийн сурагчдын 1 минутад унших хурд 60-75 үг, 2-р ангийн сурагчдын унших хурд 90-110 үг байдаг.
  • Цэвэр сайхан, дүрмийн алдаагүй бичиж сурах, утгын болон агуулгыг цэгцтэй бичих чадварыг эзэмшүүлнэ.
  • Шүлэг зохиох, эссэ найруулах, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвартай болно.

МАТЕМАТИКИЙН БҮХ ТҮВШНИЙ ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТ

  • Хурдтай бодох, чээжээр бодох, тооцоолон бодох чадваруудыг бага ангиас нь эзэмшүүлнэ.
  • Ажиглах, ой тогтоолт, олон хувилбартай бодох арга барилд суралцана.
  • Асуудлыг шинжлэн судлах, оюун ухааныг бялдаржуулах дасгал ажлууд дээр ажиллана.
  • Математикийн агуулгыг гүнзгийрүүлэн судалж, бодит амьдралд хэрэгжүүлэх чадвар эзэмшинэ.
6-11 нас
Англи хэлний түвшин
Анхан шатны ярианы 500-700 үг
Япон хэлний түвшин
JLPT N5 80-150 ханз, 500-700 үг
Олон улсын хөтөлбөр стандарт
GrapeSeed Unit 1-12
12-14 нас
Англи хэлний түвшин
Өдөр тутмын хэрэглээний 800-1400 үг
Япон хэлний түвшин
JLPT N3-N4 200-400 ханз, 700-1200 үг
Олон улсын хөтөлбөр стандарт
TOEFL Junior 400-600 оноо TOEIC 350-550 оноо
15-17 нас
Англи хэлний түвшин
Гүнзгийрүүлсэн түвшний 1500-2300 үг
Япон хэлний түвшин
JLPT N2-N3 500-1000 ханз, 1300-1500 үг
Олон улсын хөтөлбөр стандарт
TOEFL 600-750 оноо TOEIC 600-800 оноо
Төгсөх анги
Англи хэлний түвшин
Элсэлтийн шалгалтын 2500-3000 үг
Япон хэлний түвшин
JLPT N1 1500-1800 ханз, 2000-3500 үг
Олон улсын хөтөлбөр стандарт
TOEFL Junior 800-900 оноо, TOEIC 800-950 оноо
Сурагчдийн эзэмших мэдлэг
ГУРАВЛАСАН ХОЛБОО БҮХИЙ

СУРГАЛТЫН СИСТЕМ

Сакура бүрэн дунд сургууль нь өөрийн гэсэн сургалтын цахим системтэй. 2015 оноос нэвтрүүлж эхэлсэн “жобби” цахим систем нь багш, сурагч, эцэг эхийн хоорондох эргэх холбоог сайжруулснаар сурлагын чанарт эерэгээр нөлөөлж байна. Цахим системд 1200 орчим шалгалт үүссэн, 15000 даалгаврын сан болон 750 гаруй онлайн шалгалт багтсан байдаг.

Системийн онцлог

1
ЭЦЭГ ЭХ

Эцэг эхчүүд хүүхдийнхээ дүн, ирц, шалгалтын мэдээллийг хянах боломжтой болсон.

2
ИРЦ БҮРТГЭХ

Ирц бүртгэх аппликейшн хичээлийн хуваарьтай уялдан ажилласнаар багш шууд ирцээ бүртгэх боломжтой болсон.

3
ХӨТӨЛБӨР

Системд хөтөлбөрийг оруулснаар багшийн ажлыг дүгнэхэд хялбар болсон.

4
ТАЙЛАН АНАЛИЗ

Багшийн, хичээлийн, сурагчдын, ангийн нэгдсэн тайланг харах боломжтой.

5
ЖУРНАЛ, ДҮН

Шалгалтын дүн мэдээг боловсруулж, ирц идэвхээс хамааруулж дүнг гаргана.

6
ШАЛГАЛТ

Даалгаврын сангаас шалгалтын сэдвийг хялбар үүсгэж, шалгалт авах боломжтой.

7
ДААЛГАВРЫН САН

Багш бүр асуулт оруулснаар сургуулийн нэгдсэн даалгаврын сан үүсэх юм.

8
БҮРТГЭЛ МЭДЭЭЛЭЛ

Эцэг эх, сурагчдын нэгдсэн бүртгэлийн сан.

"Жобби" сургалтын системийн давуу тал юу вэ?

СУРАГЧДАД ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?
Хурд: Онлайнаар өгсөн шалгалтын үнэлгээ тэр дороо гарна.
Бодит чадварыг үнэлэх: Шалгалт нь сурагчдыг дүнгээр биш чадвараар нь үнэлдэг. Жишээлбэл, англи хэлний шалгалтыг л гэхэд эзэмшвэл зохих чадваруудаар нь задлаж, (ярианы түвшин, үгийн сан, цээж бичиг, уншиж, бичих чадвар) тус бүрт нь үнэлгээ өгдөг юм. Багш нарын дэвтэр засах, шалгалтын материал боловсруулах хугацаа 20 дахин багасаж, хүүхэд нэг бүртэй тулж ажиллах хугацаа ихэссэн.
Шалгалтыг онлайнаар авснаар сурагч бүрийн ойлгоогүй сэдэв болон асуултыг мэдэж, үр дүнтэй давтлага өгөх боломжтой болсон.
ЭЦЭГ ЭХЧҮҮДЭД ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Эргэх холбоо: “Жобби” системийн тусламжтайгаар эцэг, эхчүүд сургуультай байнгын харилцаатай байж, хүүхдийнхээ хичээлийн идэвхи, шалгалтын үнэлгээ, дүн, хичээлийн ирц, гэрийн даалгавар, түвшин тогтоох шалгалтуудын талаарх бүхий л мэдээллийг цаг тухайд нь өөрийнхөө гар утсанд мессэжээр болон и-мэйлээр авах боломжтой.
Хүүхэдтэйгээ үргэлж хамт: Хүүхдийнхээ сурлага болон ямар сэдвийг ойлгохгүй байгааг нь онлайнаар хянаж, дүгнэх боломжтой.
ЭЦЭГ ЭХ ТА бүхний гар утсанд шалгалтын дүн мэдээ очиж байгаа тул тухай бүрт нь үзэж танилцаарай!

БАГШИД ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?
Цаг хэмнэх: Сурагчдын ирцийг аппликейшнээр бүртгэснээр цаг хэмнэх, мөн ирцийн мэдээллийн сан үүсч дүн гаргахад хялбар болжээ. Онлайн шалгалтын үр дүнд сурагчдын ойлгоогүй сэдэв, хүнд хөнгөн асуултад хэрхэн хариулсан байдалд дүгнэлт хийж хичээлийн заах аргаа сайжруулахад чухал нөлөөтэй.
Багш нарын цаастай ажиллах цагийг хэмнэснээр сурагчидтайгаа илүү олон цаг ажиллах, анги удирдах, түүнчлэн англи, япон хэл судлах зэргээр өөрийгөө хөгжүүлэх боломж гарсан.