Сакура Олон Улсын Сургуулийн

Төгсөгчид

Төгсөгчдийн

Сэтгэгдэл

image

Х. Арвис

image

Ч. Өнөболд

image

К. Эрика

image

Х. Энхжин

image

М. МӨНХЖАРГАЛ

image

Д.ДОЛГИОН

image

П. МӨРӨН

image

Б. Хулан

ЗӨВ ХҮН БОЛЖ ТӨЛӨВШИХӨД САКУРА СУРГУУЛИЙН МИНЬ ҮҮРЭГ ГАВЬЯА ИХ

2006 онд Сакура сургуулиа төгсөж, 2009 онд “Соёл-Эрдэм” дээд сургуулийг дүүргэсэн. 2010-2017 онд Монцамэ агентлагийн “Монгорү Цүүшин” сонинд мэргэжилтэн, эрхлэгчээр ажилласан. Одоо Япон улсын Токиогийн Гадаад Судлалын Их Сургуулийн магистрант төдийгүй МҮОНРТ-ийн Токио хот дахь тусгай сурвалжлагчаар томилогдон ажиллаж байна. 2005 онд Японд дунд сургуулиа ч төгсөж Улаанбаатарт ирээд аль сургуульд үргэлжлүүлэн суралцах талаар гэр бүлийн хурал болов. Тухайн үед Монгол-Япон хоёр улсын харилцаа өнөөгийх шиг байсангүй. Япон хэл заадаг сургууль ч цөөн байв. Нэлээд хайсны эцэст Сакура бүрэн дунд сургуулийг сонгосон. Элсэн орсон эхний өдрөөс япон сургалтын орчин, японд суралцаж байгаад монголдоо ирсэн сурагчидтай нөхөрлөж, хэлээ мартах нь бүү хэл илүү сайн сурч өдий хүртэл нэгэн амьдралын минь “түшиг” болсонд талархаж явдаг билээ.

ДҮҮ НАРТАА ХАНДАЖ “ХЭЛТЭЙ БОЛ ХӨЛТЭЙ” ГЭДЭГ ҮГИЙГ ХЭЛМЭЭР БАЙНА

Миний ээж эмчийн мэргэжилтэй. Нийслэлийн 1-р сургуулийг Ж.Амраа багшийн /Сакура сургуулийг үүсгэн байгуулагч/ ангид төгссөн. Их чамбай, хатуу шаардлага тавьдаг болохоор нь ч тэр үү ээж минь намайг Сакура сургуульд оруулж, Амраа багшид даатгаж өгч байв. Би англи хэлний хичээлдээ сонирхолтой, мэдлэгийн түвшингээрээ ангийнхнаасаа арай илүү байсан болоод ч тэр үү хичээл дээрээ үе үе үймүүлдэг байлаа. Биднийг сургуулиа төгссөнөөс хойш манай сургууль сурагчдынхаа хэлний мэдлэгийн түвшингээр нь групп болгож хичээллүүлдэг болсон гэсэн. Энэ нь сурагч бүрийн мэдлэг, чадварт эерэг нөлөөтэй. Миний хувьд Сакура сургуулийг төгсөхдөө ЭЕШ-д англи хэлээр 800 оноо авч MIU-д элсэн орж амжилттай суралцаж төгссөн. Үүний дараа АНУ-ын Чикаго хотын Технологийн Илинойсийн дээд сургуулийн Мэдээллийн технологийн ангийг төгссөн. Одоо олон улсын CSG компанид инженерээр ажиллаж байна. “Хэлтэй бол хөлтэй” гэдэг үгийг дүү нартаа хэлмээр байна.

БАГШ НАР МИНЬ БИДЭНД БҮХ СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛЖ, СУРГУУЛЬ МААНЬ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАТАЙ БҮХНЭЭР ХАНГАЖ БАЙСАН...

Миний бие 2014 онд Сакура сургуулиа төгсөөд, одоо СЭЗДС-д суралцаж байна. Манай ангийн Б.Ганди, Б.Хулан, Э.Марал нарын найзууд маань энд хамт суралцаж байгаа нь Сакура сургуулийн математикийн сургалтын чанартай салшгүй холбоотой гэж боддог. Г.Алтанцэцэг багш маань манай ангийг 5 жилийн турш залж чиглүүлж, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөсний ачаар манай ангийнхан бие биеэ дэмжсэн эвсэг хамт олон болж, өдгөө гадаад дотоодын нэр хүндтэй их сургуулиудад дор бүрнээ хичээн суралцаж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгч, өндөр оноо авсныг минь сургуулийн удирдлагууд маань үнэлж, намайг болоод Хулан, Марал, Дамдинхүү нарын төгсөгчдөө тус тус нэг сая төгрөгөөр урамшуулж билээ. Одоо ч гэсэн сургууль маань багш, удирдлагууд үргэлж бидний талд зогсож, тусалж дэмжсээр л байгаа. Бид сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явахыг хичээх болно.

ДҮҮ НАРТАА ЦАГ ХУГАЦАА ЭРГЭЖ ОЛДОХГҮЙ ГЭДГИЙГ САНАЖ, ЦАГИЙГ ҮР БҮТЭЭЛТЭЙ ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ, ХИЧЭЭГЭЭРЭЙ ГЭЖ ЗАХИЯ!

Японд суралцах хүсэлдээ хөтлөгдөн Сакура сургуульд орж, 2012 онд төгссөн. Улмаар Соёл эрдэм дээд сургуульд элсэн, 2 жилийн дараа Сакура сургуультай хамтран ажилладаг Нийгата мужийн Нагаокагийн Их сургуульд элссэн. Сакура сургууль маань 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломж олгосонд баярладаг. Их сургуульд багш нар японоор лекц уншиж, бид бие даах ажлаа японоор хийж чадаж байсан нь бидний Сакура сургуульд суралцсан хэлний түвшинтэй холбоотой гэж бодож явдаг. Би их сургуульд суралцах үедээ хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн тулд уйгагүй хөдөлмөрлөж, нэгдүгээр түвшний шалгалтад тэнцэж, Ёнэяма ротарийн нэрэмжит тэтгэлэгт (сарын 1300 ам.доллар) хамрагдсан. Мөн Нийгата мужийн эмэгтэй гадаад оюутнуудын Япон хэл дээрх илтгэлийн уралдаанд түрүүлсэн.

СУРГУУЛИЙН МААНЬ ОЛОН ТӨГСӨГЧ ДЭЛХИЙН НЭР ХҮНДТЭЙ ИХ ДЭЭД СУРГУУЛИЙГ ТӨГССӨН

Би Сакура сургуулийн 2011 оны төгсөгч. Сургуулиа төгсөөд БНСУ-ын Сүншил дээд сургуулийн хэлний бэлтгэлд хамрагдаж, 2012-2017 онд БНСУ-ын Инчеон дээд сургуулийг барилгын архитектурч мэргэжлээр төгссөн. Одоо магистрт сурахаар бэлдэж байна. Хэдэн жилийн өмнө Сакура сургуулиа төгссөн хэдий ч манай сургуулийн дээд, доод ангийн төгсөгчид одоо болтол найз нөхдийн нандин холбоогоо таслахгүй, бие биендээ анхаарал тавьж, тусалж байдаг нь биднийг хамт олонч, нээлттэй, нөхөрсөг харьцаатай, бие даасан хувь хүн болгож төлөвшүүлсэн САКУРА сургуулийн маань ач буян гэж боддог. Харийн оронд ганцаараа сурч боловсорч, амьдрах бие даах чадварыг манай САКУРА сургуулийн сургалт хүмүүжлийн ажил болон хичээлээс гадуурх дугуйлан секц, зохиогдож буй үйл ажиллагаа бидэнд олгосонд талархаж явдаг.

Олон улсын хэмжээний мастер болсоны дараа сургуулийнхан маань хүлээж авсан мөчийг мартдаггүй

Би Сакура сургуулиа 2014 онд төгсөөд, Хүмүүнлэгийн Ухааны сургуульд элсэн орсон. Одоо Австралид Төв Күенсландын Их сургуульд бизнес менежментийн ангид суралцаж байна. Манай сургуулийн багш нар сурагчдынхаа авьяас сонирхлыг нээн хөгжүүлэхэд маш их анхаардаг байсан. Тийм болохоор би хичээлээс гадуур мото спортоор хичээллэх боломжтой байсандаа баярлаж явдаг. Дунд сургуульд байхдаа Мотокроссын Улсын аварга, Ази тивийн олон улсын уралдааны хүрэл медаль, Оросын Холбооны Улсын зүүн Сибирийн аварга, Буриад болон Ангарскийн аварга болж, Олон Улсын хэмжээний мастер болсон. Манай сургуулийнхан намайг нижгэнэсэн алга ташилтаар хүлээн авсан тэр мөчийг одоог хүртэл дурсаж явдаг.

Олон улсын хэмжээний мастер болсоны дараа сургуулийнхан маань хүлээж авсан мөчийг мартдаггүй

Би Сакура сургуулиа 2014 онд төгсөөд, Хүмүүнлэгийн Ухааны сургуульд элсэн орсон. Одоо Австралид Төв Күенсландын Их сургуульд бизнес менежментийн ангид суралцаж байна. Манай сургуулийн багш нар сурагчдынхаа авьяас сонирхлыг нээн хөгжүүлэхэд маш их анхаардаг байсан. Тийм болохоор би хичээлээс гадуур мото спортоор хичээллэх боломжтой байсандаа баярлаж явдаг. Дунд сургуульд байхдаа Мотокроссын Улсын аварга, Ази тивийн олон улсын уралдааны хүрэл медаль, Оросын Холбооны Улсын зүүн Сибирийн аварга, Буриад болон Ангарскийн аварга болж, Олон Улсын хэмжээний мастер болсон. Манай сургуулийнхан намайг нижгэнэсэн алга ташилтаар хүлээн авсан тэр мөчийг одоог хүртэл дурсаж явдаг.

АЖИЛ ХЭРЭГЧ, БҮТЭЭЛЧ ДАДЛЫГ САКУРА СУРГУУЛЬ МИНЬ НАДАД ТӨЛӨВШҮҮЛЖЭЭ

2007 онд Сакура сургуулиа онц дүнтэй дүүргэж, ЮНЕСКО-гийн нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын уралдаанд амжилттай оролцож, дэд байрын шагнал хүртсэн билээ. Сургуулиа төгсөөд БНХАУын Шанхай хотын Хуа Дун Ли Гун их сургуульд маркетинг, менежментийн чиглэлээр суралцсан. Хятад, Хонг Конг, Швед, Англи улсуудад мэргэжлээрээ ажилласны дараа, эх орондоо ирээд байна. Олон улсад эзэмшсэн туршлагаа эх орондоо ажил хэрэг болгох зорилгоор 2015 онд маркетинг, брэндингийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “INBOUND” мэргэшсэн агентлагийг үүсгэн байгуулсан. Өдгөө 20 гаруй салбарын B2B, B2C бизнесүүдэд зөвлөх үйлчилгээ хүргэн, амжилттай ажиллаж байна. Энэ амжилтын минь эх суурийг тавьж өгсөн Сакура сургуульдаа насан туршдаа талархаж явах болно.

image
image
image
image
image
image
image
image