Сакура Олон Улсын сургуулийн шатрын багш Олон Улсын хэмжээний мастер, Их мастер Б.Мөнгөнтyyл "Ази тивийн 3.3” бүсийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ.
2019 оны 04 сарын 19
Онцлох Мэдээ

Энэ сарын 06-17-ныг хүртэлх өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдсан уг тэмцээнд Монгол, Индонез, Вьетнам, Филиппин, Өмнөд Солонгос, Малайз, Хонгконг улсын 90 гаруй шатарчин оролцсоноос шилдэг хоёр эрэгтэй шатарчин “Дэлхийн цом”-д оролцох эрх, шилдэг нэг эмэгтэй шатарчин “Эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах” тэмцээний эрхийг авлаа.

Оюуны ноён оргил шатрын спортын тамирчдадаа баяр хүргэж, сургуулийн захиргаа болон сурагчдынхаа өмнөөс шатрын багш Б.Мөнгөнтyyлдаа спортын өндөр амжилт хүсэж, сайн сайхныг ерөөе!