Сакура Олон Улсын сургуулийн 11А ангийн сурагч М.Буяннэмэх Hippo Олон Улсын Англи хэлний олимпиадын IV түвшинд шалгарч, Венец хотноо болох эцсийн шатны уралдаанд оролцох эрхтэй боллоо
2019 оны 04 сарын 19
Онцлох Мэдээ

Hippo Олон Улсын англи хэлний олимпиад нь 2013 оноос зохиогдож эхэлсэн бөгөөд энэ жилийн Vll олимпиадад Сакура Олон Улсын сургуулиас нийт 27 сурагч өөр өөр түвшинд амжилттай оролцлоо. Манай сургуулийн 11А ангийн сурагч М.Буяннэмэх тус олимпиадын lV түвшинд шалгарч Итали улсын Венец хотод зохион байгуулагдах эцсийн шатны уралдаанд, Дэлхийн улс орнуудын шалгарсан сурагчидтай өрсөлдөхөөр болсон сайхан мэдээг хүргэхэд таатай байна.
" Hippo" ОУ-ын олимпиадад оролцсон нийт сурагчдадаа баяр хүргэж М.Буяннэмэхдээ улам их амжилт гаргахыг нийт Сакурачуудынхаа нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье!