Сакура Олон Улсын Сургуулийн БЭЛТГЭЛ АНГИЙН СУРАГЧДЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ ӨНӨӨДӨР амжилттай болж өндөрлөлөө.
2019 оны 04 сарын 23
Онцлох Мэдээ

Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн “Алхам Алхмаар” хөтөлбөртэй хамтран “Хамтдаа сурцгаая” бэлтгэл бүлгийн хөтөлбөр сургалт нь Монголд байхгүй цорын ганц гэж хэлж болохуйц сургалт бөгөөд эцэг эх хүүхдүүдтэйгээ хамт суралцаж хүүхэдтэйгээ ажиллах арга барил эзэмшдэг. Ингэснээр хүүхэд хөгжихийн зэрэгцээ гэр бүлийн бүх гишүүд зэрэг хөгждөгөөрөө давуу талтай билээ. 
Сурагч хүүхдүүд маань бүтээлийн үзэсгэлэн гаргаж, биеийн тамирын дасгал хийн, Япон, Англи, Монгол хэл дээр Сакура сургуулийнхаа сүлд дууг дуулж үзүүллээ. 
Тайлант өдөрлөг маань өртөөчилсөн, сонирхолтой хэлбэрээр явагдсан нь хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүдийн талархлыг хүлээсэн сайхан үйл явдал боллоо.
Тайлант өдөрлөгийн төгсгөлд, эцэг эхчүүд, хүүхдүүдэд батламж гардуулж ирэх хичээлийн жилдээ эргэн уулзахын ерөөл тавиад 5 сарын 3нд болох ХАВРЫН БАЯРтаа урьсан билээ.
Нийт бяцхан сурагчдадаа цаашдынх нь сурлагад өндөр амжилт, амьдралынх нь зам гэгээн байхыг хүсье!