1
САР

  • ”ЭРДМИЙН БАЯР” ЦАГААН ТОЛГОЙН ӨДӨРЛӨГ

    Нэгдүгээр ангийн сурагчид 12-р сар гэхэд Цагаан толгойн 35 үсгээ бүрэн сурч, уншиж, бичиж, бодож сурснаа аав, ээждээ тайлагнадаг.

2
САР

  • “ЁС ЗАНШЛЫН ДОЛОО ХОНОГ”

    Үндэсний өв соёл, зан заншлаа дээдлэн, шагайн харваа, үндэсний бөх, монгол гэр, цагаан сарын ёс заншил, мэндлэх, хүндлэх ёсонд суралцдаг уламжлалтай.

  • ”МӨНГӨН ӨВӨЛ” ЦАСНЫ БАЯР

    Эрүүл цэнгэг агаарт анги хамт олноороо цана, чаргаар гулгаж, сумо, хөл бөмбөг зэрэг цасан дээрх буухиа тэмцээнүүдийг зохион байгуулж, хөгжил баясалтай нэгэн өдрийг өнгөрүүлдэг.

3
САР

  • “SKI / SNOWBOARD CAMP”-ЦАНЫН СУРГАЛТ

    SKY RESORT цанын баазтай хамтран зохион байгуулдаг 3 хоногийн энэхүү сургалтад дунд болон ахлах ангийн сурагчид хамрагдан, мэргэжлийн багшийн удирдлага доор цанаар гулгадаг.

  • ”МЭРГЭЖИЛ БҮХЭН САЙХАН” АЯН

    Эцэг, эхийн албан газар, хамтран ажилладаг байгууллагаар зочилж, үйл ажиллагаатай танилцдаг нь сурагчдад ирээдүйн ажил мэргэжлийн сонголтоо хийхэд дөхөм болдог давуу талтай.

4
САР

  • “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”

    Эцэг, эхчүүд жил бүр хүүхдийнхээ сурлагын дүн мэдээ, идэвхи оролцоо, сургалтын явцтай танилцаж, хамт хичээллэн үнэлгээ өгдөг онцлогтой.

  • ”САКУРА ХАВРЫН БАЯР” ТАЙЛАН ТОГЛОЛТ

    Сурагчид хичээлийн жилийн турш сурсан эрдэм мэдлэг, авьяас чадвараа Сакура цэцэг дэлгэрэх хаврын улиралд эцэг, эх багш нар, үе тэнгийнхэндээ тайлагнадаг томоохон үйл ажиллагааны нэг билээ.

  • “ГУРАВЛАСАН УУЛЗАЛТ”

    Багш, сурагч, эцэг эхийн гуравласан уулзалт жил бүр зохион байгуулагдаж, нягт нямбай илүү ойр хамтран ажиллах боломжийг олгодог.

  • “МАЛЧНЫ ХОТОНД”

    Нүүдэлчин монгол ахуйтай танилцаж, малчин айлын өдөр тутмын ажилд туслан нэгэн өдрийг өнгөрүүлдэг.

  • ”НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-БИДНИЙ ОРОЛЦОО”

    Сурагчид маань сайн үйлсийн аяны хүрээнд өндөр настан, хүүхэд асрах газарт очиж, нийгэмд тустай ажилд биечлэн оролцдог.

5
САР

  • ”SAKURA CYCLING CHALLENGE”

    Ногоон Улаанбаатарыг бүтээх зорилготой сурагчид 3 өдрийн турш 150 км замыг унагдаг дугуйгаар туулж авхаалж самбаа, хүч чадлаа сорин оролцож хандив босгон сайн үйлс бүтээдэг.

  • ”МӨНГӨН ХОНХ” ТӨГСӨЛТИЙН БАЯР

    Бүрэн дунд боловсрол эзэмшин сургуулиа төгсөж буй 12-р ангийн сурагчдын маань дурсамж дүүрэн ёслолын өдөр.

  • ”БЭЛТГЭЛ БҮЛЭГ” ТАЙЛАНТ ХИЧЭЭЛ

    Бэлтгэл бүлгийн бяцхан сурагчид маань үсэглэж, бичиж, тоо бодож сурснаа аав, ээждээ тайлагнадаг, “СУРАГЧ” болсон анхны тайлант хичээл юм.

  • “НОГООН УЛААНБААТАР” “САКУРА” САЙН ҮЙЛСИЙН АЯН

    Энэхүү аяны хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран 300 гаруй мод суулгаж, 7000 гаруй цэцгийн мандал тарьж, нийслэлчүүддээ бэлэг бариад байна. Бид энэхүү үйл ажиллагаагаа цаашид жил бүр зохион байгуулна.

6
САР

  • ”SAKURA CYCLING CHALLENGE”

    Ногоон Улаанбаатарыг бүтээх зорилготой сурагчид 3 өдрийн турш 150 км замыг унагдаг дугуйгаар туулж авхаалж самбаа, хүч чадлаа сорин оролцож хандив босгон сайн үйлс бүтээдэг.

  • “НОГООН УЛААНБААТАР” “САКУРА” САЙН ҮЙЛСИЙН АЯН

    Энэхүү аяны хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран 300 гаруй мод суулгаж, 7000 гаруй цэцгийн мандал тарьж, нийслэлчүүддээ бэлэг бариад байна. Бид энэхүү үйл ажиллагаагаа цаашид жил бүр зохион байгуулна.

9
САР

  • ”ЭРҮҮЛ БИЕ” ӨДӨРЛӨГ

    Эрүүл биед саруул ухаан оршино. Нийт сурагчдаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг тогтмол зохион байгуулдаг.

  • ”АЛТАН НАМАР” УРГАЦЫН БАЯР

    Жил бүрийн хавар сурагчид төмс, хүнсний ногоог өөрсдийн гараар үрслүүлж тариалан, намар ургацаа хураан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртдэг.

  • ”НАЛГАР НАЙРАМДАЛ” ХӨТӨЛБӨР

    Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд зохион байгуулагддаг энэхүү үйл ажиллагаанд I - XII ангийн бүх сурагч хамрагдан, бие биенээсээ суралцаж, өөр хоорондоо дотно нөхөрлөх эхлэл тавигддаг.

10
САР

  • ”СУРАГЧ НЭГ ӨДӨР”-БАГШАА ДЭЭДЛЭХ ӨДӨРЛӨГ

    Олон улсын багш нарын баярын өдрөөр сурагчид маань багш болж, сургуулийн нэг өдрийн үйл ажиллагааг хариуцдаг.

  • “СПОРТ ӨДӨРЛӨГ”

    Сурагч бүр хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж, эцэг эх, анги хамт олноороо нэгдэн оролцож, өөр хоорондын нөхөрлөлийг бэхжүүлдэг спортын хамгийн том арга хэмжээ юм.

  • “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”

    Эцэг, эхчүүд жил бүр хүүхдийнхээ сурлагын дүн мэдээ, идэвхи оролцоо, сургалтын явцтай танилцаж, хамт хичээллэн үнэлгээ өгдөг онцлогтой.

11
САР

  • ”АВЬЯАС” УРЛАГИЙН НААДАМ

    Хүүхэд бүрийн нуугдмал авьяасыг нээн илрүүлж, хөхиүлэн дэмжиж өөртөө итгэлтэй, оюунлаг, авьяаслаг бие хүн болгон төлөвшүүлдэг.

12
САР

  • ”БИ ЧАДНА” САРЫН АЯН

    Хичээл тус бүрийн сэдвийн хүрээнд сургуулийн нийт сурагчид оюун ухаан, эрдэм мэдлэг, авхаалж самбаагаараа уралдан ур чадвараа сорьж, өөрийгөө шинээр нээх боломжийг олгодог.