Майл хай академи /МХА/ чанартай боловсрол

Олон улсын хөтөлбөрийн

анги, онцлог

Сакура сургууль нь Олон улсын "Mile High Academy" (MHA)-ийн хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлэн ажиллаж байна. Майл хай Академи /МХА/-ийн үндсэн зорилго нь хүүхэд багачуудыг амжилтад хүргэхүйц чанартай боловсролыг олгоход чиглэдэг. Иймд МХА хөтөлбөр нь 1 дүгээр ангиасаа эхлэн бх хичээл 100 хувь англи хэл дээр, гадаад багшаар удирдуулан хичээллэдэг.

Япон улсад жил бүр зохиогддог тус сургуулийн

Уламжлалт үйл ажиллагаа

1
IV-VII АНГИ
АЯЛАЛ

(3-4 weeks)

2
VIII-X АНГИ
ХЭЛНИЙ СУРГАЛТ

(6-10 weeks)

3
X-XII АНГИ
ХЭЛНИЙ ДАДЛАГА

(1-2 months)

4
X-XII АНГИ
СУРАГЧ СОЛИЛЦОО

(3-12 weeks)

5
XII АНГИ ТӨГСӨГЧИД
ЯПОНЫ ЭЛСЭЛТИЙН КЭМП

(3-6 months)

TOEFL Junior шалгалт нь Англи хэлний үндсэн суурь мэдлэгийн шалгуур болж, дэлхий даяар 70 гаруй оронд хэрэгжиж байна. Уг шалгалтыг Сакура олон улсын сургуулийн 11-17 насны сурагчид жил бүр өгч, мэдлэгийн түвшингээ бодитоор тодорхойлдог.

EJU шалгалтыг Япон Улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын яам, Оюутныг дэмжих Япон байгууллага (JASSO) зохион байгуулдаг. EJU-ийн шалгалтад өндөр оноо авбал Японы улсын нэр хүндтэй их, дээд сургуулиудад шууд элсэн суралцах боломжтой. Бид сурагчдаа 12 ангиас нь шалгалтад бэлдэх цагийг хичээлийн хөтөлбөрт оруулж, мэргэжлийн багш нараар шалгалтад бэлдүүлдэг. Энэхүү шалгалтыг манай сургууль 2016 оноос хойш өгч байна.

2017 онд TOEIC шалагалтад Сакура сургуулийн ахлах ангийн сурагчид оролцож, дунджаар 800 оноо авсан амжилтыг үзүүлсэн. Тэднээс төгсөх ангийн гурван сурагч маань 900-аас дээш оноо авч, Японы их, дээд сургуульд элсэхээс гадна Япон дахь гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллах болзлыг хангаад байна.

JLPT буюу Японы хэлний түвшин тогтоох галгалтыг манай сурагчид 2005 оноос эхлэн жил бүр өгч эхлэсэн. Энэхүү шалгалт нь N1-N5 гэсэн 5 түвшинтэй бөгөөд манай сурагчдын дунд N1-N3 түвшинтэй хүүхдүүд олон бий. Онцлох амжилтаас дурдвал 2017 оны тус шалгалтад манай сургуулиас 46 сурагч хамрагдсаны 18 нь N1-N5 түвшинд тэнцэсэн байлаг. Мөн Японы их дээд сургуульд элсэхээр зорьж буй төгсөх ангийн сурагчид маань N1-N3 түвшинд тэнцэж, тэтэгэлэг авах болзол хангалаа.